| | USD/MNT 0₮

Машиндаа мансуурсан Б.Амархүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

 
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн сарын 19-20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин СТА Б.Амархүүг өөрийн эзэмшлийн "Mersedes Benz" маркийн автомашиндаа хар тамхи хэрэглэн мансуурч байхад нь баривчиж, ШШГЕГ-ын харьяа, цагдан хорих 461-р ангид сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэрийг гаргасан билээ.
 
Түүний хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
 
Одоогоор шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн тов гараагүй байна гэдгийг албаны эх сурвалж хэлэв.
 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 -д "Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг юм байна.
 
Ер нь сүүлийн үед урлаг соёлынхон энэ төрлийн гэмт хэрэгт их холбогдож хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж заримынх нь хэрэг хэрэгсэхгүй болж зарим нь шүүхээс ял аваад байгаа. 
 
Хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдсан, бусдыг уруу татсан хэнбугайг ч эрүүгийн хуулиар чанга шийтгэж байхгүй бол үүний хор хохирол эргээд хүүхэд багачуудыг "онилоод" байгаад учир бий. Тиймээс хар тамхи хэрэглэсэн нэртэй төртэй хэнийг ч хууль хяналтын байгууллагаас  өршөөхгүй, уучлал үзүүлэхгүй, толгойг нь илэхгүй байх ёстой. 
 
 
О.Гал 

 

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн сарын 19-20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин СТА Б.Амархүүг өөрийн эзэмшлийн "Mersedes Benz" маркийн автомашиндаа хар тамхи хэрэглэн мансуурч байхад нь баривчиж, ШШГЕГ-ын харьяа, цагдан хорих 461-р ангид сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэрийг гаргасан билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.