| | USD/MNT 0₮

САЙД АСАН М.СОНОМПИЛД ОНООСОН ДӨРВӨН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛЫГ ДЭЭД ШҮҮХ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ

Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Сономпилд холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс М.Сономпилийг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар 4 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Хэргийг сануулахад, М.Сономпил Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Дархан ДЦС-д хаягдал үнсний сав шинээр барих сонгон шалгаруулалтад "Хотгол зам" компанийг шалгаруулах хууль бус үүрэг өгч, иргэн Х-ээс 266 сая төгрөгийн хахуул авсан хэмээн буруутгасан юм.

Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Сономпилд холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.