| | USD/MNT 0₮
Уулзалтаар цаашид хамтран ажиллах асуудал болоод “Welcome to Mongolia” уриан дор Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах боломжуудын талаар ярилцаж санал солилцлоо.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 103-р тогтоолоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороог байгуулан тус хороог Соёлын сайд ахлан ажиллаж байна.
Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхжүүлэх нэгдсэн стратеги, төлөвлөгөөг хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хүний эрх, ардчилал-сайн засаглал-цахим хөгжил гэсэн дөрвөн үндсэн зорилтын хүрээнд ажиллаж байна. Энэ хүрээнд гадаад сурталчилгааг эрчимжүүлж олон улсын СNN, Financial Times, The Economist зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа билээ.
Эх сурвалж: Соёлын яам