| | USD/MNT 0₮

ТОДРУУЛГА: Цагаан сарын өдрүүдэд иргэдийг ДРОНООР ХЯНАХГҮЙ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгч ажилласан. Энэ үеэр сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийн хүрээнд Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг дроноор хянана гэсэн мэдээлэл цахим орчинд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Энэ талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс болон Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс тодруулахад "Цагаан сарын үеэр айлуудыг дроноор хянахгүй. Энэ бол худал ташаа мэдээлэл" хэмээн мэдэгдсэн юм.

ТОДРУУЛГА: Цагаан сарын өдрүүдэд иргэдийг ДРОНООР ХЯНАХГҮЙ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.