| | USD/MNT 0₮

АНУ-д хууль бусаар орж ирсэн үлэг гүрвэлийн 16 олдворыг буцаан авах ёслолын ажиллагаа АНУ-ын Конгрессын номын санд болжээ

           АНУ-ын Засгийн газрын зүгээс манай улсын соёлын өв болох 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өглөө. Тус олдворуудын дунд Tyrannosauridae бүлд хамаарах Alioramus үлэг гүрвэлийн яс багтаж байна. Энэ нь  зөвхөн Монголын нутаг дэвсгэрээс олддог, өмнө нь олдож байсан энэ төрлийн олдворуудаас хамгийн сайн буюу бүтэн хадгалагдсан олдвор тул  цаашид шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой, нарийвчлан судлах шаардлагатай олдвор болохыг судлаачид онцолж байна.

Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай палеонтологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгох ажил 2012 оноос эхэлж,  Монгол Улс анх удаа АНУ-ын хилээр хууль бусаар хил дамнан худалдаалагдсан үлэг олдворуудыг 2013 онд хүлээн авч байжээ. Түүнээс хойш 2014, 2016, 2019 онд үлэг гүрвэлийн олдворуудыг хүлээн аваад байв. Энэ удаа ийнхүү 16 олдворыг буцааж авч байна.

                                                                                                                                                                                              Б.Отгонзаяа

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.