| | USD/MNT 0₮

Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон шүүгч С.Төмөрбат хөрөнгөө мэдүүлсэнгүй

Авлигатай тэмцэх газар хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын 2019 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллалаа.

АТГ-т мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 албан тушаалтнаас /УИХ-ын гишүүн-1, Монгол банкны дэд ерөнхийлөгч-1, Ерөнхий консул-1, Ерөнхийлөгчийн зөвлөх-1, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны бус гишүүн-2, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн-1 буюу нийт 7  албан тушаалд томилгоо хийгдээгүй буюу албан тушаал нь сул байна/ албан үүргээ гүйцэтгэж байгаа нийт 283 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлэхээс 283 албан тушаалтан мэдүүлсэн байна.

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа болон цахим системээс нэгдсэн дүн мэдээг гаргаж урьдчилсан байдлаар нэгтгэхэд улсын хэмжээнд төрийн захиргааны болон нутгийн захиргааны нийт 110 байгууллагын 41686 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж бүртгүүлэхээс хуулийн хугацаанд 41685 албан тушаалтан /цахимаар 37527, цаасаар 4158/ мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж баталгаажуулсан.

Харин 1 мэдүүлэг гаргагч буюу Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлээгүй байна. 

С.Төмөрбат нь өнгөрсөн хавар 461 дүгээр ангид хоригдож байхдаа амиа алдсан, Монгол Улсын гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа агсны хүү. Талийгаач Л.Бямбаа Салхитын мөнгөний орд газрын эзэмшигч “Амин билигт” компанийн албан ёсны хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байжээ.

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр өнгөрсөн онд бүрэн эрхээ түдгэлзүүлсэн 12 шүүгчийн 11 нь ХОМ-ээ өгсөн байна. Түдгэлзүүлсэн гэдэг нь ажлаас халагдсан гэсэн шийдвэр биш тул 2019 оны ХОМ-ээ зайлшгүй өгөх ёстой хэмээн холбогдох албанаас мэдээллээ.

Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон шүүгч С.Төмөрбат хөрөнгө оруулгаа мэдүүлсэнгүй
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.