| | USD/MNT 0₮

ЭНЭ ЖИЛИЙН ЦАГААН САРЫН УРИА:ЦАХИМ ЗОЛГОЛТ, ЦАХИМ БЭЛЭГ

Шинэ коронавирусийн халдвараас болж Монголчууд цагаан сарын баяраа ч өргөн дэлгэр өнөр өтгөн тэмдэглэх боломжгүй болоод байна. Учир нь Хятадын цагаан сар олон хоног үргэлжилсний улмаас дээрх цар тахал газар авч Хятадууд хяналтаас алдаж, өнөөдрийн байдлаар дэлхийн олон оронд тархаж, 1600 гаруй хүн амиа алдаад байна.

Тиймээс Монголчууд сэрэмжтэй анхааралтай байх ёстой үүднээс мөн урьдчилан сэргийлж, улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга цагаан сарын баярыг энэ удаад тэмдэглэхгүй, тэвчиж өнгөрүүлэхийг уриалсан байгаа. Мөн олон нийт ч айл хэсэхгүй гэсэн ойлголтод хүрч, хайртай гэр бүл үр хүүхдээ халдварт өвчнөөс хамгаалж байгаа энэ үед хүн бүр хичээл зүтгэлтэй байж энэ айхтар халдварын ард гарч, дэлхийгээ эдгээнэ дээ.

Цагаан сараар олон нийтийн сүлжээнд гэр гэртээ шинэлээд онлайн золголт хийж, настай хүмүүст мобайл банкаар золгуултын мөнгө шилжүүлнэ гэдгийг дэмжээд байна.

Энэ мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар томоохон худалдааны төвүүд болон захын үйл ажиллагаатай танилцжээ.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Маск, ариутгалын бодисын үнэ нэмэгдсэн, хүрэлцээ тааруу байна. Маск үйлдвэрлэдэг газруудтай гэрээ байгуулж, үнийг нь нэмэхгүй байхаар арга хэмжээ авна. Үйлдвэрлэгчид, аж ахуй эрхлэгчид, иргэд хүчээ нэгтгэхийг уриалж байна. Хүчээ нэгтгэж байж бид бэрхшээлийг даван туулж чадна. Хөрш зэргэлдээ орнууд, ДЭМБ-тай хамтарч ажиллаж байгаа. Тиймээс иргэд хямарч, бухимдах биш эрүүл ахуйгаа сахиж, нэгдэн ажиллах хэрэгтэй.

Уламжлалт цагаан сарын баяраа цахимаар буюу шинэлэг хэлбэрээр золгоно. Золголтын мөнгийг мобайл банкаар шилжүүлэх боломжтой. Бид Монголбанк болон Банкны холбооныхонтой уулзаж, золголтын мөнгийг шимтгэлгүй шилжүүлэх чиглэл өгсөн. Одоогоор уул үзээгүй байж хормой шууж, ус үзээгүй байж гутлаа тайлж болохгүй гэдгийг зарим эдийн засагчиддаа хэлье. Эдийн засгаа аль болох эрсдэлгүй авч гарахаар ажиллаж байна. 

Эдийн засгийн эрсдэлүүдийг тооцох асуудлаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа. Зээлийн хүүг бууруул гэж шууд хэлж болохгүй" гэлээ.

Уламжлалт цагаан сарын баяраа цахимаар буюу шинэлэг хэлбэрээр золгоно. Золголтын мөнгийг мобайл банкаар шилжүүлэх боломжтой. Бид Монголбанк болон Банкны холбооныхонтой уулзаж, золголтын мөнгийг шимтгэлгүй шилжүүлэх чиглэл өгсөн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.