| | USD/MNT 0₮
Шинэ төрлийн коронавирусын өнөөдрийн нөхцөл байдлын талаар ЭМЯ болон холбогдох газруудын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тодруулбал, ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Эхний ээлжид 21 аймаг, нийслэл, албан байгууллагуудад шуурхай штаб байгуулагдсан. Бүх аймаг орон нутгийн засаг захиргаа тусгай горимд шилжин ажиллана.
Улсын хэмжээнд нийтдээ 321 шашны байгууллагад, олон нийтийг хамарсан цуглаан зохион байгуулахгүй байх шаардлагыг албан ёсоор хүргүүлсэн. Малчин иргэд цагаан сараа тэмдэглэнэ гэж ярьж байна. Тиймээс аймаг, орон нутгийн комисс хяналтаа чангаруулж байна.
Замын-Үүдэд тусгаарлагдсан байгаа 104 иргэнийг авчирсан. Уржигдар гурван зочид буудалд байршуулсан. Нэг хүн эмнэлгийн хяналтад байгаа. Бүгдийг нь бүртгэж авсан. Тусгаарлах үйл ажиллагаа үргэлжилж байна. Засгийн газрын тогтоолын дагуу хоёрдугаар сарын 15-наас хойш орж ирэх хүсэлтээ тавьсан хүмүүс зардлаа өөрсдөө хариуцна.
Ирж байгаа хүмүүс төлбөрийн чадваргүй, зарим тусгаарласан хүмүүс 14 хоногийн дараа очих газаргүй гэсэн байдалтай байна. Одоо бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Яг шаардлагатай бол орон нутгийн замыг хаана. Ер нь баярын өдрүүдээр хаахаас өөр аргагүй байдалд хүрэх байх. Гэхдээ шийдвэр гараагүй байгаа. Аймгийн түвшинд шийдвэрүүд гарсан" гэв.