| | USD/MNT 0₮

Холимог тулаанч О.Пүрэв агсны ар гэрт тусламж үзүүлэхээр залуус хандивын аян зохион байгуулж байна

            Холимог тулаанч, "Ардын хүү" хэмээх О.Пүрэв наймдугаар сарын 01-ний өдөр бурхан болсон билээ.  Тэрээр мэргэжлийн холимог тулааны оргил болохын төлөө хичээж  MGL-1 FC холимог тулааны 57 кг жингийн хошой аварга, One Championship 8 ялалт байгуулсан тамирчин юм.

Түүний тухай мэргэжил, хүсэл сонирхол нэгтэй нөхөд нь "Дэлхийн аварга болохыг, өрх гэрийн тэргүүний хувьд эхнэр, 2 хүүхдээ байр орон сууцанд оруулахыг мөрөөдөж хөдөлмөрлөж ирсэн.

Пүрэвээ маань өөрөө тулалдаж өөрийн гараар тэрийг олж авах байсан. Одоо даанч боломжгүй болчихлоо. Одоо харин бүгдээрээ Пүрэвээг хүндэлдэг хайрладаг байсан бид бүгд эхнэр, 2 хүүхдээ баярлуулах гэсэн тэр хүсэл мөрөөдлийг нь 1 өрөө байр болгоод биелүүлж өгцгөөе" хэмээн уриалжээ.

Тулаанч залуу зах дээр бараа зарж, онлайн шоп ажиллуулж, амьдралаа өөд татах, эхнэр хүүхдээ байранд оруулахаар зүтгэж явжээ. Залуусын санаачилсан сайн үйлсийн аян амжилттай эхэлж, өнөө өглөөний /2023.08.03/ байдлаар 10 сая төгрөг цуглажээ.

                                                                                                                                                                                                                                               Б.Отгонзаяа

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.