| | USD/MNT 0₮

КОРОНАВИРУС: НИЙТ ТОХИОЛДЛЫН ТОО 70 МЯНГА ДАВЛАА

Шинэ төрлийн титэмт вирусийн халдварын тархалт нэмэгдсээр байгааг ДЭМБ-аас анхааруулсаар буй. Өнөөдрийн 09.00 цагийн байдлаар коронавирусээр халдварласан хүний тоо 70,548-д хүрсэн талаар Шинхуа агентлаг мэдээллээ. Өнгөрсөн шөнийн дотор нас барсан хүний тоо даруй 105-аар нэмэгдэж, уг вирусийн улмаас 1771 хүн нас бараад байна. БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комиссын мэдээлснээр нас барсан тохиолдол бүгд БНХАУ-д гарсан бөгөөд халдварын голомт болох Хубэй мужид 100 хүн нас барсан бол Хенанд гурав, Гуандун мужид хоёр хүн нас барсан аж.

Харин бүрэн эдгэрсэн нийт 10,844 хүн эмнэлгээс гарчээ. Тодруулбал, ням гарагийн орой гэхэд шинээр 1425 хүн бүрэн эдгэрч, эмнэлгийн хяналтаас гарсан байна.

 

КОРОНАВИРУС: НИЙТ ТОХИОЛДЛЫН ТОО 70 МЯНГА ДАВЛАА
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.