| | USD/MNT 0₮

ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД 100 ХУВЬ ХОМ-ЭЭ МЭДҮҮЛЖЭЭ

Нийтийн албан тушаалтнууд Авлигын эсрэг хуульд заасны дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргаж бүртгүүлэх үүрэгтэй билээ. 

Энэ дагуу  хуулийн хугацаа энэ сарын 15-ны 00.00 цагт ХАСХОМ бүрдүүлэлтийн программ хаахад улсын хэмжээнд 41685 албан тушаалтан 2019 оны хөрөнгө, орлогоо мэдүүлсэн байна. Харин нэг албан тушаалтан ХОМ-ээ бүртгүүлээгүй байна.

АТГ-т мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон түүнтэй адилтгах бусад тушаалтнаас 283 албан тушаалтнууд мэдүүлгээ 100 хувь гаргаж бүртгүүлжээ.  

Нийтийн албан тушаалтнууд Авлигын эсрэг хуульд заасны дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргаж бүртгүүлэх үүрэгтэй билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.