| | USD/MNT 0₮

“Euphoria” цувралын од Энгус Клоуд 25 насандаа таалал төгслөө

        "HBO" телевизийн "EUPHORIA" цувралд Фезийн дүрийг бүтээсэн жүжигчин Энгус Клауд 25 насандаа таалал төгссөнийг гэр бүлийнхэн нь олон нийтэд мэдээлжээ.

Түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ба гэр бүлийнхэн нь хувийн амьдралыг нь хүндэтгэхийг олон нийтээс хүссэн юм. Энгус Клауд "EUPHORIA" цуврал дээр Фез гэх мансууруулах бодис худалдаалдаг залуугийн дүрд тоглосон.

Өнгөрсөн долоо хоногт түүний аав өнгөрсөн бөгөөд Энгуст энэ бүхэн нь маш хүнд туссан. Биднийг тайвшруулж буй ганц зүйл бол тэр хамгийн сайн найз болох аавтайгаа дахин хамт байгаа явдал юм. Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг одоо цагт нэн чухал асуудал болжээ. Хэрвээ чи ганцаардаж, сэтгэлзүйн хувьд хүнд өдрүүдтэй нүүр тулж байгаа бол ганцаараа дотроо хадгалаад явж болохгүй. Хэн нэгэнтэй ярилцаж, дотроо болж байгаа зүйлсээ бусадтай хуваалцаж байгаарай" хэмээжээ.

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.