| | USD/MNT 0₮
Завхан аймгийн Сонгино суманд 7 настай хүүхэд өндөр тунгаар халуурч, коронавирусын шинж тэмдэгтэйгээр аав ээжийнхээ хамт тусгаарлагдсан байгаа билээ.
Тэгвэл хүүхдээс шинжилгээ авч сорьцийг нь ХӨСҮТ-рүү явуулсан бөгөөд өнөө өглөө хариуг нь ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү танилцуулав. Түүний хэлснээр “Завхан аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу сөрөг буюу байхгүй гарсан. ХӨСҮТ-д гурав, Налайхад нэг хүн тусгаарлагдсны хариу ч сөрөг гарсан” гэв.
Завханд тусгаарлагдсан хүүхдийн хувьд ээж нь Монгол, аав нь Өвөрмонгол бөгөөд тэд энэ сарын 7-нд Эрээнээс Монгол руу орж ирсэн байгаа юм.
Одоогоор манай улсад коронавирусын халдвар бүртгэгдээгүй байгаа ч тодорхой хэмжээнд хэд хэдэн сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ хийсэн байна.
Манай улсын хувьд эрсдэлтэй бүс нутагт хамрагдаж байгаа бөгөөд олон нийтийг амны хаалтаа тогтмол зүүж, дархлаагаа сайн дэмжиж, гараа сайн савандаж угаахыг санууллаа.
Завхан аймгийн Сонгино суманд 7 настай хүүхэд өндөр тунгаар халуурч, коронавирусын шинж тэмдэгтэйгээр аав ээжийнхээ хамт тусгаарлагдсан байгаа билээ.