| | USD/MNT 0₮

СОГТУУРЛЫН ЗЭРЭГ ХЭМЖДЭГ БАГАЖИЙГ ЖОЛООЧ НАРТ ХЭРЭГЛҮҮЛЭХГҮЙ

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ЦЕГ-ын дарга С.Баатаржав Тээврийн цагдаагийн албанд жолоочийн согтуурлын зэргийг хэмжигч драггер буюу уруулаа хүргэж үлээдэг багажийг хэрэглэхгүй байхыг үүрэгджээ.

Жолооч нар уг багажийг халдвар дамжуулах магадлал эрсдэл өндөр тул хэрэглэхгүй байя гэсэн уриалга саналыг цахим сүлжээнд гаргасан байсан.

Гэхдээ  согтуурлын зэрэг хэмждэг багажийг хэрэглүүлэхгүй болсноор жолооч нарыг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж замын хөдөлгөөнд оролцож болно гэсэн үг биш юм. Тиймээс архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй шүү гэдгийг анхаарууллаа.

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ЦЕГ-ын дарга С.Баатаржав Тээврийн цагдаагийн албанд жолоочийн согтуурлын зэргийг хэмжигч драггер буюу уруулаа хүргэж үлээдэг багажийг хэрэглэхгүй байхыг үүрэгджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.