| | USD/MNT 0₮

Гашуунсухайт боомтоор БНХАУ руу зорчих шинэ чиглэл нээгдлээ

 
 
Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Автотээврийн төлөөлөгчдийн ээлжит уулзалтаар хэлэлцэн тохиролцсоны дагуу “Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт-Ганцмод боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг энэ сарын 14-ны өдрөөс эхлүүллээ. 
 
Тээвэрлэлтийг Монголын талаас “Жи Би Монгол транс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юун” ХХК-ууд гүйцэтгэх аж. Үйлчилгээний цагийн хуваарь болон үнэ тарифыг танилцуулахад, 
 
Цагийн хуваарь:
 
Өмнөговь аймгийн Ханбогд сумаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 08:30 цагт тогтмол гүйцэтгэнэ.
 
БНХАУ-ын Халиут балгасаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 07:20 цагт тогтмол гүйцэтгэнэ.
 
Тээвэрлэлтийн зай: 275км
 
Тээвэрлэлтийн хугацаа: 06:40 минут
 
Хөдлөх цэг:
 
Монголын талаас :Өмнөговь аймгийн Ханбогд сум
 
Хятадын талаас: Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас
 
Тариф:
 
Монголын талаас: Том хүн 48,000₮ Хүүхэд 24,000₮
Хятадын талаас: Том хүн 120 юань Хүүхэд 60 юань байх ажээ. 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.