| | USD/MNT 0₮

НИЙТИЙН ТЭЭВЭРТ АМНЫ ХААЛТ ЗҮҮГЭЭГҮЙ ХҮНД ҮЙЛЧЛЭХГҮЙ ГЭСЭН Ч МАСКГҮЙ ХҮМҮҮС ҮЙЛЧҮҮЛЖ БАЙНА

Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд амны хаалт зүүсэн иргэдэд үйлчлэх шаардлага тавих тухай албан тоот хүргүүлжээ.

Энэ дагуу нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэдийг амны хаалт зүүхийг шаардаж буй. 

Учир нь нийтийн тээврээр халдварт өвчин тархах өндөр эрсдэлтэй  тул амны хаалт зүүгээгүй иргэнд үйлчлэхгүй болохыг сануулж байгаа юм.

Мөн нийтийн тээврийн автобуснуудад халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, иргэдэд үйлчлэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулжээ.

Гэвч нийтийн тээвэрт амны хаалт зүүгээгүй үйлчлүүлж байгаа иргэд олон харагдана. Энэ талаар автобусны жолоочоос тодруулахад “Би ямар хяналт тавих биш дээ, амны хаалтгүй иргэд зөндөө орж ирж байна. Үүнд хяналт тавиад мэргэжлийн хяналтаас байцаагч нар явна уу гэхээс би орж ирсэн хүн болгон шаардлага тавихгүй шүү дээ” гэв.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд амны хаалт зүүсэн иргэдэд үйлчлэх шаардлага тавих тухай албан тоот хүргүүлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.