| | USD/MNT 0₮

Б.Ганзориг эрэн сурвалжлагдаж байхдаа Г.Батхүү агсны ар гэрийнхнийг залилжээ

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд амиа алдсан хэрэг гарч, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, хошууч Б.Энх-Амгалан гэгч маш удаан хугацаанд шалгаж байгаа ч өдий хүртэл шийдэж чадахгүй байгаа билээ. Хэрэг шалгахаасаа илүүтэй, мэдээг нь бичсэн хэвлэл мэдээллийн байгууллагынхныг байцаахаар яаж ч үр дүнд хүрэхгүй нь гарцаагүй.

Талийгаачийн ар гэрийнхэн ч цагдаагийн мөрдөн шалгах ажлын үр дүн, шинжээчдийн дүгнэлтэд итгэлгүй буйгаа илэрхийлж хэвлэлийн бага хурал хийсэн. Г.Батхүү агсны хүү, охин нь өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийхдээ “Хэн нэгэнд цохиулсныг бичсэн 13 секундийн бичлэг байгаа” хэмээсэн билээ. Тэгвэл МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэбилэг “13 секундийн бичлэг бий гэж Г.Батхүү агсны ар гэрийнхнийг залилсан этгээдийг олж тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” хэмээн мэдээлэл өгсөн.

Хуурамч мессеж талийгаачийн ар гэрийнхэн рүү бичиж 15 сая төгрөг залилан авсан хүн нь ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан, хурандаа Д.Базаргүрийн хүү Б.Ганзориг гэгч болохыг тогтоосон бөгөөд уг хэргээс гадна зургаан удаагийн үйлдлээр бусдаас 260 сая төгрөг залилсан хэрэг нь яллах дүгнэлт үйлдэн прокурорт шилжүүлээд байгаа юм билээ.

Б.Ганзоригийн хувьд 2008 онд Австралид сурч, ажилладаг монголчуудаа, тийшээ хүмүүсийг явуулах виз гаргаж өгнө гэх зэргээр залилсан хэмээн мэдээлж байсан бол түүнээс хойш өөр үйлдлүүдэд холбогдон эрэн сурвалжлагдаж байхдаа Г.Батхүү агсны ар гэрийнхнээс 15 сая төгрөг залилсан нь батлагдаад байгаа аж.

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд амиа алдсан хэрэг гарч, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, хошууч Б.Энх-Амгалан гэгч маш удаан хугацаанд шалгаж байгаа ч өдий хүртэл шийдэж чадахгүй байгаа билээ. Хэрэг шалгахаасаа илүүтэй, мэдээг нь бичсэн хэвлэл мэдээллийн байгууллагынхныг байцаахаар яаж ч үр дүнд хүрэхгүй нь гарцаагүй.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.