| | USD/MNT 0₮
Монгол Улсын Засгийн газраас шинэ коронавирусийн халдварт өвчинтэй холбоотойгоор “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлсэн.
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлогын зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газраас гарсан тогтоол, шийдвэрийн дагуу ХХААХҮЯ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хил хааснаар бараа бүтээгдэхүүний импортыг хориглоогүй.
Харин урд хөршид гарсан шувууны ханиадны улмаас өндөг, шувууны мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтэд түр хязгаарлалт хийгээд байна.
Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул хомсдол үүсэхгүй. Тиймээс иргэд хүнсээ бөөнөөр нь худалдан авч нөөцлөх шаардлагагүй.
Харин иргэддээ хандан хэлэхэд, та бүхэн өдөр тутамдаа шинэ, шимтэй хүнс, тэр дундаа адууны мах, аарц хэрэглэж дархлаагаа дэмжихийг зөвлөж байна" гэв.
Монгол Улсын Засгийн газраас шинэ коронавирусийн халдварт өвчинтэй холбоотойгоор “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлсэн.