А.Сүхбатын хамаарал бүхий "Батдэлгэр трейд" компани авсан зээлээ төлж дуусгасан уу
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан нэр бүхий УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компани, аж ахуй нэгж зээлээ эргэн төлсөн үү гэдэг нь эргэлзээтэй төдийгүй, энэ асуудал таг чиг болов. Жинхэнэ ЖДҮ эрхлэгчдийн боломжийг булааж, өөрсдөдөө ашигтай байдлаар зээл авч, улмаар зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй, өөр бусад зүйлд зориулсан нь яах аргагүй эрүүгийн хариуцлага хүлээх асуудал мөн юм.
Тэгвэл ЖДҮ-чдэд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж байгаа бөгөөд таван гишүүнийг яллагдагчаар татах саналаа Прокурорын газарт хүргүүлээд чимээгүй болсон.
Өнгөрсөн өвөл малчдад өвс тэжээлийг хямд үнээр худалдах зорилготой “Өвөл, хаврыг өнтэй давъя” аяныг ХХААХҮЯ санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд энэ аяны хүрээнд 40 тэрбум төгрөг гаргаж хувийн аж ахуй нэгж, компаниудад тендерийн зээл нэрээр тараасан.
Засгийн газрын тогтоолын дагуу малын тэжээлийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, 30 гаруй компани төсвөөс авсан мөнгөөрөө тэжээл импортолж, улмаар татвараас чөлөөлөгдөж, малчдад өвс тэжээл зарж ашиг олсон байгаа юм.
Гэхдээ эдгээр компаниудын дунд сайнтай, саартай бий. Тухайлбал, тендерийн зээл авчихаад нэг ч өвс зараагүй, авсан зээлээ эргэн төлөөгүй, зээлийн төлөлт дутуу гэсэн шалтгаанаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хэд хэдэн компанийн нэр харагдав.
Тэдний дунд УИХ-ын гишүүн А.Сүхбатын хамаарал бүхий нэг компани байна.
Тодруулбал, Богд хан бөх ургийн овогтой А.Баттөгсийн "Батдэлгэр трейд" компани тендерийн зээлээс 500 сая төгрөгийн зээл авчээ. Энэ А.Баттөгс нь гишүүн А.Сүхбатын төрсөн ах юм.
ЖДҮ-гийн асуудал ид яригдаж, хэвлэлээр "намнагдаж" байх үед А.Сүхбатаас зээл авсан эсэхийг нь тодруулах гэсэн сэтгүүлчдэд гишүүн дорвитой хариулт өгөөгүй.
Тэрбээр "Та бүхнийг би нотлох баримттай юм ярь. Нотлох баримтаа гаргаж ирээд надаас асуу. Өөрийнхөөрөө л бодохгүй юу" хэмээн сэтгүүлчдээс зугтаад байсан юм.
"Би зээл аваагүй" бардам хэлж чадаагүй эрхэм гишүүний төрсөн ахын компани зээл авсан ч өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар зээлээ төлөөгүй компаниудын жагсаалтад "Батдэлгэр трейд" компанийн нэр харагдав.
Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар "Батдэлгэр трейд" компани авсан зээлийн эргэн төлөлт 18 хувьтай байна
2019.01 сар
2019.02 сар
2019.03 сар
2019.04 сар
Дээрх шилэн дансан дахь зээлийн эргэн төлөлтөөс харахад "Батдэлгэр трейд" компани зээлээ төлсөн гэх баримт харагдахгүй байгаа юм.
Дашрамд дуулгахад Мал хамгаалах сангийн зүгээс зээлийн гэрээний дагуу зээлээ бүрэн төлж барагдуулаагүй бүх аж ахуйн нэгжийг шүүхийн байгууллага руу шилжүүлж хууль шүүхийн байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлж байна.
О.Гал
Өнгөрсөн өвөл малчдад өвс тэжээлийг хямд үнээр худалдах зорилготой “Өвөл, хаврыг өнтэй давъя” аяныг ХХААХҮЯ санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд энэ аяны хүрээнд 40 тэрбум төгрөг гаргаж хувийн аж ахуй нэгж, компаниудад тендерийн зээл нэрээр тараасан.