| | USD/MNT 0₮
Эхнэр, нөхөр хоёр нийлж халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж, 15 сая төгрөгийн хохирол учруулжээ. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн олны хөлд дарагддаг зах, худалдааны төвүүд болон нийтийн тээвэрт халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг эхнэр, нөхрийг НЦУГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид баривчилжээ. 1989 онд төрсөн Э болон 1997 онд төрсөн Г нар нь нийт 10 орчим үйлдлээр 15 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.
Нөхөр Э нь 2003 оноос буюу 14 наснаасаа орон байрны хулгайн гэмт хэргээр нийт найман удаа ял шийтгэл эдэлж байсан бөгөөд эхнэр болох Г-г энэхүү үйлдэлдээ уруу татсан байж болзошгүй юм байна.
Эхнэр, нөхөр хоёр нийлж халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж, 15 сая төгрөгийн хохирол учруулжээ.