| | USD/MNT 0₮

Д.ЧОЙЖАМЦ:СҮСЭГЛЭЖ ИРСЭН ТҮМЭН ОЛОНД ҮРЭЛ ӨГӨХӨӨС 3 САЯ ИРГЭНД ТАРААХ БОЛОМЖГҮЙ

Төв Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Дэлхий нийтийг чичрүүлээд байгаа шинэ коронавирус, томуугийн халдвараас сэргийлэхийн тулд Гандантэгчинлэн хийд өдөр бүр ном хурж байгаа бөгөөд тусгайлан үрэл бэлтгэж, иргэдэд тараах болсноо мэдэгдсэн билээ. Мөн томуугийн халдвараас сэргийлдэг гэх үрлийг эхний ээлжинд эмч нарт тараана гэсэн мэдээлэл өчигдөр гарсан.

Тэгвэл Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц цагаан сарын ёс, ирэх хулгана жилийн зурлага, өнгийн талаар сүсэгтэн олонд дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Тэрбээр “17 дугаар жарны төмөр хулгана гарч байна. Сүсэгтэн олон та бүхэндээ сар шинийн мэнд хүргэе. Хулгана жилийг хувьтай хүн үзнэ гэж билэгшээдэг. Энэ жил их сайхан жил гарна.

Бид нар амьдралынхаа азжаргалтай шалтгаан үр үндсийг тавьсан бол гарч байгаа жил сайхан байх болно.

Бидний өвөг эцэг 1000 жилийн тэртээгээс цагаан сарыг тэмдэглэж ирсэн. Монгол ёс заншлыг мэдүүлдэг том баяр. Хуучин жилийнхээ хамгийн сүүлчийн буюу битүүний өдрийг баяр ёслолтой тэмдэглэж идээ будаагаа засч өнгөрүүлдэг. Тэгээд ах дүү найз нөхдөө урин залж ирж, амьд сэрүүн байснаа үр хүүхэдтэй болж, ажил үйлс өрнүүн байснаа тунхаглаж тэмдэглэдэг. Жилийн сүүлчийн өдөр хөөрөг зөрүүлдэг ёсон бий. Хуучин ондоо муу муухай бүхнээ арилгаж, шинэ ондоо ордог. Шинэ жилийн эхний өдрийг баяр баясгалантай тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгж байж ажил амьдралдаа амжилт гаргадаг. Жилдээ ийм сайхан байдлаа алдахгүй. Саруул сайхан амьдрахын бэлэгдэлтэй ард түмэн шүү.

Энэ жил дээдсүүдэд ширүүн бол дундаж албан тушаалтнуудад айхтар ширүүн жил болно. Харин хөгшдөд зөөлөн, залууст хатуу жил, нялхаст анхаарах жил болно.

Тариа, ногоо жилийн дунд үед бүрэн байна. Мал сүргээ анхаарах хэрэгтэй гэсэн зурлага гарсан байна. Бие хэл, сэтгэл гурваа зөв авч явбал сайн жил болно.

Алдаа бол хувиа бодсоноос болдог. Хувиа бодсон үзэл дээр үүсэж алдаа гардаг. Бусдыгаа бодох хэрэгтэй. Би олон сая хүний нэг. Би өвдвөл ах дүү, хамаатан садан, монголчуудаа бодох хэрэгтэй. Цагаан сарыг цуцлах гэж үгэн дээр би дургүй байгаа. Хөл хорио тогтооно гэж амгалантай үгээр хэлэх хэрэгтэй.

Дэлхий даяар айхтар ханиад томуу гарлаа. Хурц хижиг өвчин гарч амьтан хүнийг зовоож зүдрээж байна. Тиймээс энэ асуудалд ямар үрэл утлага хийхүү гэсэн судар байдаг юм. Сүсэгтэн олон, сүм хийд бүхэн үүнийг хүлээж авах ёстой. Манай хийд  15 хоног ажиллахдаа комисс гаргасан.

Гандантэгчинлэн хийдэд коронавирустай холбоотой маскийг ард түмэнд үнэгүй тарааж, арц, утлага хийж эхэлсэн. Далай багшийнхаа айлдсан "Ум дарэ дү дарэ, дү дари суха" уншлагыг уншиж, залбирч байна. Бид нар хамгаалалт хийж байгаа. Бидэнтэй адил шашинтай улс оронд үрэл хийж байна. Гандан хийд дээр ирж байгаа сүсэгтэн олонд арц, үрэл өгч байгаа. Түүнээс 3 сая иргэнд үрэл тараах боломжгүй. Үүнийг минь гуйвуулах хэрэггүй. Сахиус, утлага, үрлийг хийж эхэлсэн байгаа. Мөн 100 мянган Дарь-Эх уншина. Энэ бол шашны ажил. Хэнээр ч заалгахгүй гэсэн юм.

-Шинийн 15-ны дотор засал, номоо хийлгэдэг. Энэ жил яах вэ?

-Цагаан сараар хийдэг гүрэм номыг тусгай лам нар гаргаад хийнэ. Энэ өвчин намжих хэрэгтэй. Олон нийтэд аль болох хийд рүү битгий ирээч гэж байгаа. Гэхдээ сүсэгтэн олон өөрсдөө хэр их ирэхийг бид таашгүй. Хөл хорио тогтоосон үед бид цагаан сарын номыг сүсэгтэн олондоо тусгай лам нар гаргаад уншуулах болно.

-Гандантэгчинлэн хийдэд шинийн ном хурах уу?

-Ном хурна. Шашин шүтлэгтэй орон ямар ч үед эрх чөлөөгөө хэрэгжүүлдэг.

 -Гандантэгчилэн хийдийг татвар төлдөггүй гэсэн мэдээлэл бий?

-Энэ бол ташаа мэдээлэл. Одоогоор 7-8 төрлийн татвар төлдөг.

 

Гандантэгчинлэн хийдэд коронавирустай холбоотой маскийг ард түмэнд үнэгүй тарааж, арц, утлага хийж эхэлсэн. Далай багшийнхаа айлдсан "Ум дарэ дү дарэ, дү дари суха" уншлагыг уншиж, залбирч байна. Бид нар хамгаалалт хийж байгаа. Бидэнтэй адил шашинтай улс оронд үрэл хийж байна. Гандан хийд дээр ирж байгаа сүсэгтэн олонд арц, үрэл өгч байгаа. Түүнээс 3 сая иргэнд үрэл тараах боломжгүй. Үүнийг минь гуйвуулах хэрэггүй. Сахиус, утлага, үрлийг хийж эхэлсэн байгаа. Мөн 100 мянган Дарь-Эх уншина. Энэ бол шашны ажил. Хэнээр ч заалгахгүй гэсэн юм.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.