| | USD/MNT 0₮

ГАНЦ ДАЙЧИН ГАНЦААРДСАНГҮЙ

Манай оронд болж буй 20 дахь удаагийн “УЛААНБААТАР-2023” ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДАШТ-ИЙ тэмцээнд 50 гаруй орны баг өрсөлдөж байгаагаас Бангладеш, Кипр, Конго, Индонези, Узбекистан, Словени гэсэн зургаан орон тус бүр нэг тамирчнаа илгээсэн.

Эдгээр тамирчдаас Африк тивийн Конго улсын тамирчин Кристоф Мпуту манай оронд ганцаараа ирж “Fighting” төрлийн эрэгтэйчүүдийн -94 кг-ын жинд хоёр ангилалд өрсөлдөв. 36 настай тамирчин тэрбээр эхний өдөр “Мастерс 1” ангилалд хүрэл медаль хүртсэн бол өнөөдөр VII байрт орж ганц дайчин ганцаарддаггүй гэдгийг харуулж тэмцээнээ өндөрлүүллээ.

 Кристоф Мпуту нь 2022 оны Африк тивийн аварга, Парис, Герман, Тайландын Гранпригийн хүрэл медальтай тамирчин юм.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.