| | USD/MNT 0₮

Л.МӨНХТҮШИГ:ЭХ ОРОНДОО ИРЭХ ХҮСЭЛТЭЙ 400 ГАРУЙ ИРГЭНИЙГ АВЧИРНА

Өчигдрөөс эхэлж Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг бүх хилийн боомтуудаа хаах шийдвэрийг гаргасан билээ.

Харин Гадаад харилцааны яамны мэдээлж буйгаар, өнөөдрөөс эхлэн БНХАУ-аас Монгол Улсын хилээр нэвтэрч буй иргэдийг 14 хоног тусгаарлана гэдгийг мэдэгдлээ.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Эх орондоо ирэх хүсэлтэй 400 орчим иргэнийг авчрах асуудлыг зохион байгуулна. Тэд хүсэлтээ өгвөл бид энэ асуудлыг шийдвэрлэнэ.

Мөн Эрээн болон Хөх хот орчимд зорчихоор тасалбар авсан байсан 50 орчим иргэний асуудлыг шийдвэрлэхээр бид ажиллаж байна. Өнөөдрөөс эхлэн БНХАУ-аас ирсэн иргэдийг хилээр нэвтэрсэн даруй 14 хоног тусгаарлана” гэлээ.

Эрээн болон Хөх хот орчимд зорчихоор тасалбар авсан байсан 50 орчим иргэний асуудлыг шийдвэрлэхээр бид ажиллаж байна. Өнөөдрөөс эхлэн БНХАУ-аас ирсэн иргэдийг хилээр нэвтэрсэн даруй 14 хоног тусгаарлана
Нийгэм

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.