| | USD/MNT 0₮
Архангай аймагт шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол өчигдөр илэрчээ. Уг иргэн Гашуунсухайт боомтод том тэрэгний жолооч хийж байсан ба хоёрдугаар 5-ны өдөр Улаанбаатар хотод, 8-ны өдөр Архангай аймагт ирсэн байна.
Улмаар хоёрдугаар 10-аас эхлэн халуурч өчигдөр шөнө эмнэлэгт дуудлага өгчээ. Дуудлагын дагуу Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг шуурхай ажиллаж уг иргэнийг тусгаарлан, шинжилгээ сорьцыг өчигдөр Улаанбаатар хотруу явуулсан байна. Шинжилгээний хариу өнөөдөр гарна.
Ард иргэдэд зөвлөхөд маскаа тогтмол зүүж, гараа ариутгахаас гадна аль болох олон нийтийн газраар явахгүй байх. Мөн адууны мах, аарц зэрэг дархлаа дэмжих хоол хүнс хэрэглэхийг ЭМЯ-наас зөвлөж байна.