| | USD/MNT 0₮

Д.СУМЪЯАБАЗАР: Улаанбаатар хотод өнгөрсөн 30 жилийн турш гарсан алдаа дутагдлыг арилгахаар бид ажиллаж байна

    Нийслэлийн онцгой комиссын шуурхай хуралдаж, Улаанбаатар хотод өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажиллахаар болсон. Тэгвэл энэ талаар НОК-оос мэдээлэл хийж байна.

    Хотын дарга Д.Сумъяабазар "Стандартын гүүр бариагүйтэй холбоотойгоор Сэлбэ голын үерийн асуудал хөндөгдөж байна. Бороо энэ сарын 12-ныг хүртэл орох төлөвтэй байна. Тиймээс НОК өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар болсон. Бид зохих ёсны арга хэмжээг шуурхай авч ажиллана. Ажлын багаж хэрэгслийг нэмэгдүүлэх үүрэг чиглэл өгсөн. СХД, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр харьцангуй гайгүй байна.

     Улаанбаатар хотод өнгөрсөн 30 жилийн турш гарсан алдаа дутагдлыг арилгахаар бид ажиллаж байна. Тиймээс хот төлөвлөлтийн алдаанаас үүдсэн зүйл манай хотод түгээмэл бий. Үүнийг нууж хаах шаардлагагүй. Үүнийг засаж залруулна. Хамгийн чухал нь хүний амь нас эрсдэж болохгүй гэдэгт анхаарч ажиллана. Сэлбэ голын урсацыг заавал тохируулах шаардлагатай. Туул голынхыг ч ялгаагүй" гэлээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.