| | USD/MNT 0₮

БАЯН-ӨЛГИЙД БҮРТГЭГДСЭН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДЛЫН ХАРИУ СӨРӨГ ГАРЧЭЭ

Баян-Өлгий аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол хоёр хоногийн өмнө бүртгэгдсэн билээ. Тодруулбал, Эрээн, Бээжингээр аялж ирсэн этгээд ханиалгаж, халуурах, булчин зангирч өвдөх гэсэн оноштойгоор тусгаарлагдсан байсан юм.

Тэрбээр олон газраар явсан бөгөөд тодруулбал, Эрээн, Бээжин, Замын-Үүд, Улаанбаатар, Ховд, Булганы Сансар, Ховдын Дарви, Баян-Өлгий гээд олон газраар явжээ.

Харин шинжилгээний сорьц нь өчигдөр өглөө ХӨСҮТ-д ирсэн бөгөөд хариу нь өнөө өглөө сөрөг гарчээ.

Баян-Өлгийд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.