| | USD/MNT 0₮

А.Эрдэнэбаяр: Сонгуулийн нэр дэвшигчдэд цензур тавих хэрэгтэй

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний тэргүүн, эрх зүйч А.Эрдэнэбаяр нийт монголчууддаа хандан уриалга хүргүүллээ. Тэрбээр "Нийгмийг бүхэлд нь сахилга хариуцлагатай болгох бодлогыг бид зайлшгүй боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага тулгарлаа. Төрөөс хүлээлгэсэн итгэл найдвар, үүргийг төрийн албан тушаалтан шат шатандаа хатуу биелүүлэх ёстой.

Төрийн өмчийг үнэгүйдүүлж хувьдаа авдаг байдлыг халах ёстой. Төрийн мэдэлд байгаа байгууллага ямарч ашиг үгүй, үргүй зардал их гаргадаг мэтээр ард иргэдийн тархийг угааж төрийн өмчийг хамгийн хямдаар бараг л үнэгүй шахуу хувьдаа завшиж ирсэн хэсэг бүлэг нөхөд, төрд дахин сайн үйлдвэр байвал үнэгүйдүүлж, хувьчилал нэрийн дор авах үйл ажиллагаа үргэлжилсээр Монголын төрийг олон нийтийн өмнө хүчгүйдүүлж байна. Тэд төрийн эрх мэдлийг мөнгөөр удирдаж, иргэдийн тархийг худал зүйлээр угааж байна. Уг нь Төр өмчтэй байж гэмээн хүчтэй байж улс төр, бизнесийн бүлэглэлээс ангид байж чадна. Төр сайн менежмент хийж чадах боловсон хүчинг ажилд авч, улс төрөөс ангид хуулийн хүрээнд ажил  хийх боломжоор хангаж хамтран эх орныхоо хөгжлийн түүчээ нь болох хэрэгтэй.

Ер нь намын ч бай, нам бус ч бай эцсийн эцэст Монгол эх орныхоо төлөө зохилох зүрхтэй эх оронч үзэлтэй нэгдмэл бодлогыг баримталдаг шудрага хүн л төрийн бүх шатны байгууллагт байх ёстой гэж үздэг.

Тиймээс ийм байдлыг бий болгохын тулд хууль санаачилан, Их хурал болон бусад бүх шатны сонгуульд өрсөлдөгч нарт эрх зүйн хүрээнд цензурь тавих шаардлага гарч байгаа дараах уриалгыг нийт Монголчууддаа хүргэж байна" гэв.

А.Эрдэнэбаяр: Сонгуулийн нэр дэвшигчдэд цензур тавих хэрэгтэй
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.