| | USD/MNT 0₮
ЭМЯ-наас халдварт авчин гарсан газар руу явахгүй, зорчихгүй, аялахгүй байхыг анхааруулж зөвлөөд байхад иргэд БНХАУ-ыг зорих явдал их байна. Харин маргаашнаас эхэлж Хятадтай хиллэдэг бүх хилээ хааж байгаа талаар өнөөдөр Засгийн газрын хуралдааны шийдвэр гарлаа.
Хятадад аялж ажиллаад ирсэн хүмүүсээс сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байгаа. Тухайлбал, Баян-Өлгийд сэжигтэй гэж бүртгэгдсэн иргэн 1-2 сарын хугацаанд Эрээн, Бээжин, Замын-Үүд, Улаанбаатар, Ховд, Булганы Сансар, Ховдын Дарви, Баян-Өлгий гээд олон газраар явжээ. Тэгээд шинж тэмдэг илрээд, тусгаарлагдсан байгаа юм.
Тус иргэний явсан маршрутыг тодруулахад
1-р сарын 10-ны өдөр Эрээн лүү гарсан.
1-р сарын 12-ны өдөр Эрээнээс цаашаа явсан.
2-р сарын 2-ны өдөр Эрээнд буцаж ирсэн.
Дахиад Бээжин явсан. Бээжинд хоёр хоносон.
Эргээд 2-р сарын 4-ны өдөр Бээжингээсээ Эрээнд ирсэн.
2-р сарын 5-нд наашаа хилээр 48 хүнтэй автобусаар гараад, Замын-Үүд дээр гурав хоносон.
Дахиад Улаанбаатарт ирээд хоёр хоносон.
2-р сарын 7-нд автобусаар Ховд явсан. Тэр 40 хүнтэй автобус замдаа Булганы Сансар, Ховдын Дарви дээр хооллосон.
Цаашаа Ховдод хоёр хоног Цамбагарав зочид буудалд байрласан.Цаашаа Баян-Өлгий аймаг руу таксигаар явсан. Таксинд дөрвөн хүн байсан. Ингээд очсон хойноо халуурах, ханиалгах, булчин өвдөж байна, толгой өвдөж байна гэсэн зовиуртайгаар Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэгт ирж, тусгаарлагдсан байна. Түүнээс авсан шинжилгээний хариу маргааш гарах аж.