| | USD/MNT 0₮

Л.ЭНХ-АМГАЛАН: Банк болон хуулийнханы барьцаанд хураагдсан обьектыг сургууль болгон ашиглаж нэг ангид 45 дээш хүүхэд сургахгүй байхаар шийдвэрлэнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдэврүүдийг танилцууллаа.

    Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан " Гурван ээлжээр хичээллэж буй зургаан сургууль байна. Зургаан сургуульд 1451 суралцагч байна. 18 сургуулийн барилга баригдаж байна. Барилга нь удааширсан учраас түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Нэгдүгээр ангид 70 мянган хүүхэд элсэхэд 12 дугаар ангийг 35 мянган хүүхэд төгсөж байна. Жил бүр 35 мянган хүүхдийн ачаалал ирж байна. Тиймээс нийслэл, томоохон аймгуудад зарим сургууль гурван ээлжинд ороод байна. 

    Жилд дунджаар 20 сургууль ашиглалтад орж байгаа. Энэ нь шинээр сургуульд орж байгаа хүүхдийн 40 орчим хувийг л хангах тоо. Нийслэлд өндөр ачаалалтай 47 сургууль байна. 17 аймгийн сургууль бас байна.  Тэгэхээр бодлогын зургаан шийдлийг авч хэлэлцэх шаардлага байна гэж үзсэн.  Шинээр баригдаж буй барилга угсралтын ажлыг хурдлуулах 

     Ирэх хичээлийн жилд сургуулийн дотоод орчны тохижилтыг хийх, засвар шинэчлэлтийг хийх. Богино хугацаанд суудлын тоог нэмэгдүүлэх. Банкны барьцаа болон бусад газарт хураагдсан барилга, обьектыг судалж сургуулийн хэлбэрээр ашиглах  Хамран сурах тойргийг шинэчлэх зохион байгуулах, ачааллыг тэнцвэржүүлэх замаар бүлэг дүүргэлтийг зохицуулах. Нэг ангид 45 аас дээш хүүхэд сурахгүй. Нэг ангид 50 хүүхэд сурч байгаа тохиолдолд сургалтын чанар, тэгш боломжийг ярих эрхгүй. Дахин хуваарилалт хийнэ. Их, дээд сургуулиудын харьяа ахлах сургуулийн бүтэц, хэв шинжийг зохион байгуулах ажлыг туршилтаар хийнэ. 120 орчим их, дээд сургууль байсан. Одоо 40 болж буурсан. Үүнээс олон байр суларч байгаа учир ЕБС-иуд түрээслэнэ.  Танхимын болон танхимын бус сургалтыг ахлах ангийн сурагчдад туршина" гэлээ. Энэ жил хэд, хэдэн платформ ашиглаж бүх хүүхдийг англи хэл сурах боломжоор хангана" гэлээ. 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.