| | USD/MNT 0₮

С.ЧИНЗОРИГ:З.ЭНХБОЛД ОО, ТАХИА АНХДАГЧ УУ, ӨНДӨГ АНХДАГЧ УУ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, албан ажлаа хүлээлгэж өгч байгаа талаараа ярьсан юм. Тэрбээр намынхаа даргын зөвлөхөөр явж томилогдож байгаа гэнэ.

Харин өнөөдөр хийсэн мэдээлэлдээ З.Энхболд хууль хяналтынхан болон зарим нэг сайдыг шүүмжилсэн юм.

Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг НДС-ын хөрөнгийн мөнгийг “Капитал” банкинд байршуулнаас болж алдсан хэмээн ярилаа. Тэрбээр Нийгмийн даатгалын сангийн мөнгийг “Капитал” банкнаас татаж аваагүй нь сайд С.Чинзоригийн буруу. Гэвч энэ хэрэгт огт хамааралгүй хүмүүсийг хорьж шалгаад байгаа нь бас буруу. Хуулийн байгууллагынхан ажлаа шударга хийж чадахгүй байна. Мөн Өвөрхангай аймгийнхны хууль бус үйлдэл болон тендерийн асуудлыг ч хурцаар шүүмжилсэн юм.

Харин үүнд нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хариу өгчээ.

Тэрбээр “З.Энхболд албан тушаалаа өгч сонгуульд нэр дэвших ажилдаа шуурхайлан орж буйгаа хэвлэлийнхнээр дамжуулан олон нийтэд хүргэх мэдээллийг нь сонсоод бүр гайхав. Өвөрхангайнхныг л муулж харлуулах гэж оролддогийг нь хүмүүс ч андахаа больсон доо.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өөрсдөө санхүүгийн чадамжгүй жижиг банкинд тэр үед мөрдөж байсан дүрэм журмыг нь илт зөрчиж, өөрчилж байгаад сангийн мөнгийг бөөнөөр нь “Капитал” банкинд байршуулсан хэрнээ С.Чинзориг авч чадахгүй байгаа буруутай хэмээн бухахыг нь сонсоод дуугүй өнгөрч чадсангүй ээ. Ёстой л нөгөө өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу гэдэгтэй л адил зүйл болж байна” гэжээ.

Дашрамд дурдахад, С.Чинзориг сайд 2017 оны аравдугаар сарын эхээр салбарын сайдаар томилогдсон. Ажлаа хүлээж авах үед нь “Капитал” банкинд Нийгмийн даатгалын сангийн 228.1 тэрбум төгрөг байршиж байсан бөгөөд үүнээс 20 тэрбум нь хадгаламжид байжээ. Мөнгөн хөрөнгийг 2013-2017 оны хооронд тус банкинд байршуулсан байна. Сайд ажлаа хүлээж авснаас хойш дампуурсан Капитал банкинд нэг ч төгрөг нэмж байршуулаагүй гэх мэдээллийг өгч байсан билээ.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өөрсдөө санхүүгийн чадамжгүй жижиг банкинд тэр үед мөрдөж байсан дүрэм журмыг нь илт зөрчиж, өөрчилж байгаад сангийн мөнгийг бөөнөөр нь “Капитал” банкинд байршуулсан хэрнээ С.Чинзориг авч чадахгүй байгаа буруутай хэмээн бухахыг нь сонсоод дуугүй өнгөрч чадсангүй ээ. Ёстой л нөгөө өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу гэдэгтэй л адил зүйл болж байна.
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.