| | USD/MNT 0₮

“ASIA FOLK 2023” АЗИЙН ХОТУУДЫН АРДЫН УРЛАГ, ГАР УРЛАЛЫН НААДМЫН ХААЛТЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын төв цэг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдсан “ASIA FOLK 2023” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмын албан ёсны хаалтын ажиллагаа ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Наадмын шүүгчид Азийн хотуудын ардын урлагийн уран бүтээлчдийн шилдгийг шалгаруулж, шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ

Нийслэлийн Соёл, урлагийн газар Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар болон "АРТЛАР СОЁЛ УРЛАГ" ТББ-ын төлөөллүүд шагналыг гардууллаа. Энэ оны гранпри шагналаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлч дуучин Дэлхий шалгарч “АЛТАН ЦОМ”-ын эзэн боллоо.

Энэхүү наадамд 2023 оноос гар урлаачид нэмэгдэж орсноороо онцлогтой шинээр нэмэгдсэн тус төрөлд гадаад улсаас зорин ирж оролцсон Азийн зургаан хотын гар урлаачдад ТАЛАРХАЛ гардууллаа.

НЖДҮҮДТ НӨҮГ-аас хариуцан зохион байгуулж буй #БҮТЭЭЛЧ болГОЁ гар урлаачдын үзэсгэлэн худалдаа өнөөдөр 20:00 цаг хүртэл үргэлжилнэ.

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.