| | USD/MNT 0₮

Бригадын генерал Б.Ууганбаяр Үйлчилгээний Гавьяат ажилтан цолоор энгэрээ мялаалаа

     Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 19 жилийн ойтогоо золгож байна. Тэгвэл Онцгой байдлын байгууллагын 19 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн одон, медаль гардуулж буй.

    Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, Онцгой байдлын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг боловсруулах оролцсон, олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд алба хаагчдыг шуурхай удирдлагаар хангаж үүргээ амжилттай биелүүлэн эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн гавьяа зүтгэлийг нь үнэлэн ОБЕГ-ын дэд дарга Батмөнхийн Ууганбаярт Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.