| | USD/MNT 0₮
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө орон сууцны хорооллын 13 давхраас 22 настай эмэгтэй Ц унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Уг хэргийн сэжигтнээр талийгаачийн найз залуу О.Боргилыг холбогдуулан шалгаж, хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
О.Боргилын гэм буруугийн хуралдааныг өнөөдөр товлосон боловч өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлууллаа. Мөн шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдааныг хаалттай явуулж өгөх хүсэлт тавьсан ч шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Боргил “Миний нэг өмгөөлөгч өвчтэй байгаа тул хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу энэ сарын 27-ныг хүртэл хойшлуулсан байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Боргилд
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн
1 /Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн,
11.6 дугаар зүйлийн
2 /Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн/, 1
1.7.1 дүгээр зүйлийн
1 дэхь хэсгийн 1.1 /зодсон /-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө орон сууцны хорооллын 13 давхраас 22 настай эмэгтэй Ц унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.