| | USD/MNT 0₮

КОРОНАВИРУСЫН ТАЛААР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ЭМЭГТЭЙГ ОЛЖ ШАЛГАЖ БАЙНА

Өчигдөр орой олон нийтийн сүлжээнд нэгэн эмэгтэй 47 секундын бичлэг хийж иргэдийг айдаст автуулан худлаа мэдээлэл тараасан юм. Тэрбээр Монгол Улсад дайны байдалд шилжих гэж байна. Хоёр сарын хүнсээ нөөцөлж аваарай гэсэн утга бүхий бичлэг тараасан юм.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас тус этгээдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн иргэн Г гэгч нь өөрийн цахим хуудснаасаа худлаа мэдээлэл тараажээ.

Дашрамд дуулгахад, коронавирусын талаар олон нийтийн сүлжээнд эх сурвалжгүй худлаа мэдээлэл тарааж байгаа иргэнийг Зөрчлийн хуулиар хоёр саяар, ААН байгууллагыг 20 хүртэлх сая төгрөгөөр торгох хуулийн заалттай юм байна. Олон нийтийн сүлжээнд худлаа мэдээлэл тараасан гэх 10 гаруй үйдлийг цагдаагийн байгууллагасаа шалгаж байна.

Өчигдөр орой олон нийтийн сүлжээнд нэгэн эмэгтэй 47 секундын бичлэг хийж иргэдийг айдаст автуулан худлаа мэдээлэл тараасан юм. Тэрбээр Монгол Улсад дайны байдалд шилжих гэж байна. Хоёр сарын хүнсээ нөөцөлж аваарай гэсэн утга бүхий бичлэг тараасан юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.