| | USD/MNT 0₮

АВЛИГА АВСАН Х.ОРГИЛ-ЭРДЭНЭ ДАРГЫН АЖЛЫГ НЬ МЭРГЭЖИЛТЭН Б.ЗАГДРАДНАА ОРЛОЖ БАЙНА

Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ хятад иргэнээс 20 мянган юанийн хахууль авч байгаа үйлдэл дээрээ баригдсан хэрэг өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр гарсан билээ.

Зам тээврийн салбарт олон жил ажиллаж байгаа түүнийг ийм хариуцлагагүй байдал гаргасанд нь салбарын сайд нь хариуцлага тооцож албан ажлаас нь чөлөөлсөн билээ.

Одоогоор түүний оронд ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Загдраднааг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байгаа ажээ.

Х.Оргил-Эрдэнийг авлига өгсөн Хятад компанийн захирлын хамт шалгаж байгаа бөгөөд хэргийг удахгүй шүүхэд шилжүүлж магадгүй байна.

Дашрамд дуулгахад өнгөрсөн жил мөн Дарханы зам дээр ажиллаж байгаа компаниудын тендерийн асуудалд холбогдож авлига албан тушаалын байдлаа ашигласан гэх тус яамны газрын дарга Д.Доржхандыг ч ажлаас нь чөлөөлсөн байгаа ажээ. 

Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ хятад иргэнээс 20 мянган юанийн хахууль авч байгаа үйлдэл дээрээ баригдсан хэрэг өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр гарсан билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.