| | USD/MNT 0₮
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, онцгой, цагдаагийн байгууллагаас Коронавирусын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Дэлхийг чичрүүлээд байгаа уг халдварт өвчин Монгол Улсад бүртгэгдээгүй байгаа ч сэжигтэй 120 тохиолдлыг эмнэлгийн байгууллагуудад шалгаад хариу нь бүгд сөрөг буюу коронавирүс илрээгүй.
Харин өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймагт хоёр, Замын-Үүдэд хоёр иргэнийг сэжиглэн, тусгаарласан бөгөөд тэдний шинжилгээний хариу бүгд мөрөг гарсан байна. Мөн одоогийн байдлаар Дорнод, ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэд байгаа ба тэдний шинжилгээг хийж байгаа.
Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний дээжийг өнөө өглөө ХӨСҮТ-д хүлээж авсан учир шинжилгээ хийж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Уханиас ирсэн 31 оюутны биеийн байдал хэвийн сайн байгаа бөгөөд тэднийг тусгаарлах 14 хоногийн хугацаа энэ долоо хоногт дуусах юм байна. Тэдэнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Давтан шинжилгээ хийж байна. Шинжилгээний дараа эмнэлгээс гаргана” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: