| | USD/MNT 0₮
Төрийн албыг зарж, 60 тэрбумыг босгохыг завдсан үндэслэлээр хуулийнханд шалгагдаж, Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял аваад байсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-ын дарга асан Ц.Сандуй, туслах А.Ганбаатар нар давж заалдсан бөгөөд шүүхээс хэргийг нь мөрдөн байцаалтад буцаасан байгаа билээ.
Тэгвэл Ц.Сандуй, А.Ганбаатар нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар Нийслэлийн прокурорын газраас Ц.Сандуй, А.Ганбаатар нарын цагдан хорих таслан шийдвэрлэх хугацааг сунгах саналыг 2020 оны 2 дугаар сарын 11-ны өдөр ирүүлснийг өчигдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэлэлцлээ.
Улмаар хэргийн ээдрээ төвөгтэй байдал, шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгчдийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Ц.Сандуйгийн цагдан хорих хугацааг 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэв.
Харин А.Ганбаатарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах саналыг хэлэлцэх явцад өмгөөлөгч Э.Хашчулуун, Б.Мэргэн, М.Ариунболд нар тус шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс татгалзсан тул асуудлыг дахин хэлэлцэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулжээ.