Их хэмжээний валют хилээр нууж гаргахыг завджээ
БНХАУ-ын иргэн С.Ү нь их хэмжээний валют хууль бусаар нууж хилээр гаргах гэж байсан үйлдлийг хууль хяналтынхан таслан зогсоожээ.
Тодруулбал, Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудалд энэ сарын 14-нд буюу өчигдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч БНХАУ-ын иргэн C.Ү гар тээшиндээ их хэмжээний валютыг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийнхан илрүүлжээ.
БНХАУ-ын иргэн C.Y өнөөдрийн ханшаар нийт 100 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хувийн хэрэглээний эд зүйлдээ нуусан байдалтайгаар хил нэвтрүүлэх гэж байсан зөрчилд хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
О.Гал
БНХАУ-ын иргэн С.Ү нь их хэмжээний валют хууль бусаар нууж хилээр гаргах гэж байсан үйлдлийг хууль хяналтынхан таслан зогсоожээ.