| | USD/MNT 0₮

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

   Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн томоохон ажлын нэг болох “Ноён хутагтын өв: Өнгөрсөн, одоо, ирээдүй” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Чингэс хаан” музейн их танхимд боллоо. Энэ удаагийн эрдэм шинжилгээний VI хуралд гадаад, дотоодын 30 гаруй эрдэмтэн мэргэд илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн байна. Хурлыг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Дорноговь аймгийн Соёл урлагийн газар, Чингэс хаан музей, СУИС-ийн С.Лувсанванданы нэрэмжит Соёл урлаг судлалын хүрээлэн, Ноён хутагтын музей, Дорноговь аймгийн Музей, сургалт судалааны төв хамтран зохион байгуулжээ.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.