| | USD/MNT 0₮

НАЙЗ ОХИНОО ӨНДРӨӨС ШИДЭЖ АМИЙГ НЬ ХОХИРООСОН ГЭХ О.БОРГИЛЫГ ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Өнгөрсөн жил найз охин Ц-гээ 13 давхраас шидэж амийг нь хохироосон гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа О.Боргилд холбогдох шүүх хурал яг одоо Баянзүрх дүүргийн шүүхэд эхэлж байна.

Тодруулбал, О.Боргилд холбогдох эрүүгийн хэргийн талаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 /Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн/, 11.6 дугаар зүйлийн 2 /Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн/, 11.7.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1 /зодсон /-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт болсон шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт орсон  О.Боргил би өөрөө хохирогч болсон хэмээн мэдүүлжээ. Ийнхүү өнөөдөр түүний гэм буруутай эсэхийг шүүх хурал анхан шатны шүүхэд болж байна.

 

Өнгөрсөн жил найз охин Ц-гээ 13 давхраас шидэж амийг нь хохироосон гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа О.Боргилд холбогдох шүүх хурал яг одоо Баянзүрх дүүргийн шүүхэд эхэлж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.