| | USD/MNT 0₮

ЧУУЛГАН: ААН-ын орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж байна.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийх хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Дашрамд сануулахад, өнгөрөгч Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийх хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-д өргөн барихаар болсон ч хойшилсон байдаг.

Тодотголоор тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгох бөгөөд энэ оны нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгөнөөс хасагдсан байсан 9 хувьд өнгөрсөн таван сарын мөнгийг нөхөж болгох, төрийн албан хаагчдийн цалинг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд багтаж буй юм.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.