| | USD/MNT 0₮

ЭМЯ:ДУУТ МЕССЭЖ БОЛ ХУДЛАА ТАШАА МЭДЭЭЛЭЛ

Өчигдөр орой нийгмийн сүлжээ болон хувь чатаар олон нийтэд 47 секундын дуут мессеж ирсэн бөгөөд энэхүү мэдээллийг Эрүүл мэндийн яам худал, ташаа мэдээлэл болохыг анхааруулж байна.

Эрүүл мэндийн яамны мэдээлж буйгаар, 2020 оны хоёрдугаар сарын 12-ний байдлаар шинэ коронавирусийн/СOVID-19/ халдвар манай улсад бүртгэгдээгүй байгаа ажээ. 

Иймээс яамны зүгээс зохион байгуулалтайгаар худал ташаа мэдээлэл тарааж, нийгмийг айдаст автуулах, эмх замбараагүй байдал бий болгохыг хүсч буй нийгмийн сүлжээний хэрэглэгчийг хуулийн байгууллагад хандан шалгуулж, хариуцлага тооцно гэдгээ албан ёсны фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэж байна.

Өчигдөр орой нийгмийн сүлжээ болон хувь чатаар олон нийтэд 47 секундын дуут мессеж ирсэн бөгөөд энэхүү мэдээллийг Эрүүл мэндийн яам худал, ташаа мэдээлэл болохыг анхааруулж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.