| | USD/MNT 0₮
Хятадад гарч, дэлхийн 25 гаруй оронд тархаад буй коронавирус буюу ДЭМБ-ын нэрлэснээр Covid-19 вирусийн халдварыг илрүүлэхийн тулд оношлуураар дөрвөн удаа үзэх шаардлагатай байгааг зарим эмч мэргэжилтнүүд мэдээлжээ.
Тухайлбал, Хятадын хойд хэсгийн эмнэлэгт Тяньжин төмөр замын ажилтан коронавирусийн халдварын шинж тэмдгээр өвдсөн ч вирус илрэхгүй байсан аж.
55 настай эрэгтэйг оношлуураар гурван удаа үзэхэд вирус илрээгүй боловч дөрөв дэх удаагийнхаар Covid-19 илэрсэн байна. Вирус илэртэл бүтэн долоо хоногийн хугацаанд тэрбээр гэртээ өөрийгөө карантинд оруулж, бусдаас тусгаарласан байжээ.
Харин Монгол Улсын хувьд нэг удаагийн оношлуулаар шинжилгээ хийж байгаа бөгөөд шинжилгээ бүхэн нь сөрөг гэж гарч байгаад олон нийт сэжиглэж байгаа юм. Учир нь халдварын нууц үе 14-21 хоног хүртэл үргэлжилдэг ажээ.