| | USD/MNT 0₮
Төрсний эцэст үхэх нь үнэн гэлцдэг. Гэлээ ч үхлийг хүн төрөлхтөн шашнаас илүүтэй судалсан нь үгүй. Хүн бодьгал олон шалтгаанаар үхдэг. Мөн үхэх замаа сонгодог билээ. Саяхан Швейцарт хүнийг унтуулах капсулийг хуулиар зөвшөөрч эхэлжээ. Энэ нь ямар ч өвдөлтгүй бөгөөд та капсулд орон нойрсуулах товчлуур дарахад л дөрвөн минутын дотор нойр чинь ихээр хүрч унтаад ахиж сэрэхгүй. Хүний өөрийн сонголт, соёлт нийгэмд үхлийг сонгох болсон сүүлийн үеийн жишээ ийм байна.