| | USD/MNT 0₮

ГАШУУНСУХАЙТ БООМТ ДЭЭР ТУСГААРЛАГДСАН 12 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРЧЭЭ

Уржигдар орой Гашуунсухайт боомт дээр нүүрс тээвэрлэлтэд явдаг тээврийн жолооч нарыг тусгаарласан байгаа талаар мэдээлсэн билээ. Мөн өчигдөр Хөвсгөл аймагт коронавирусын сэжигтэй нэг тохиолдол илэрснийг тусгаарласан юм.

Тус иргэний хувьд Гашуунсухайт боомтоос ирсэн жолооч байсан. Түүнээс шинжилгээ авч сорьцыг нь ХӨСҮТ рүү явуулсан байсан.

Харин өнөөдөр ЭМЯ-ны мэдээлснээр Хөвсгөл аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол болон Гашуунсухайт боомт дээр тусгаарлагдсан 12 хүний шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирусийн халдвар илрээгүй гэдгийг хэллээ.

ЭМЯ-ны мэдээлснээр Хөвсгөл аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол болон Гашуунсухайт боомт дээр тусгаарлагдсан 12 хүний шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирусийн халдвар илрээгүй гэдгийг хэллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.