| | USD/MNT 0₮

ХАМРААР АМЬСГАЛАХАД УЧИР БИЙ

Хүний хамар хоёр сувагтай. Бид хоёуланг нь амьсгалахдаа ашигладаг. Харин хамрын хоёр суваг хоорондоо тун ялгаатай бөгөөд өөр өөр үүрэг гүйцэтгэдэг байна. Баруун нь нарыг, зүүн нь сарыг бэлгэддэг гэнэ. Жишээ нь:

Толгой өвдөх үед хамрынхаа баруун нүхийг таглаж зүүнээрээ амьсгалвал таван минут орчмын дараа өвчин намдана.

Ядраад эсвэл стрессдээд байвал, эсрэгээр нь хамрынхаа зүүн нүхийг таглаж баруунаараа амьсгал. Хэдхэн хормын дараа та тайвширна.

Ихэнх хүүхнүүд зүүн талаар амьсгалдаг тул хурдан тайвширдаг байна.

Харин ихэнх эрчүүд баруун талаараа амьсгалдаг тул тэдний амьдралд ч энэ нь нөлөөлдөг.

Сэрэх үедээ анхаар, аль талаар нь та сайн амьсгалж байна?

Баруун уу, зүүн үү? Зүүнээрээ бол танд ядарсан мэдрэмж төрнө, таглаад баруунаараа амьсгалвал хурдан сэргэнэ.

Хүүхдүүдэд зааж өгвөл зүгээр ч үүнийг томчуул илүү үр дүнтэй ашиглаж амьдралд хэвшүүлэн хянах хэрэгтэй юм.

Эм хэрэглэхийн оронд туршаад нэг үзэхэд гамгүй эртний ийм арга байдаг ажээ.

 

Өөр ертөнцөөр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.