| | USD/MNT 0₮
“Цогт тайж» нь 1945 онд бүтсэн хоёр ангитай Монголын уран сайхны нэрт кино билээ. Уг кино дэлгэцэнд гарснаар Монголын кино урлагт мэргэжлийн уран бүтээлчид төрөн гарч, бие даан бүтээл туурвих өргөн боломж нээгдсэнийг зарлан тунхагласан сайхан үйл явдал байлаа. Энэ киноны нэг онцлог нь эдүгээ "Алтан үеийнхэн" хэмээн нэрлэгдэх болсон Монголын мэргэжлийн уран бүтээлчид өөрсдийнхөө ур чадварыг сорьж, анхны гараагаа амжилттай эхэлсэн түүх юм аа. “Цогт тайж” уран сайхны кинонд хэрэглэж байсан “Эвэрт баатрын саравчтай малгай” нь хос эвэртэй, товруу чимэглэлтэй, гурван тал цэмбэн унжлагатай, малгайн оройд морины сүүлэн унжлагатай, 22 ширхэг товруу чимэгтэй бүтээгджээ. Эдүгээ уг киноны хэрэглэл болох малгай Монголын Театрын музейд хадгалагдаж байна.