| | USD/MNT 0₮

Ухамсар муутай согтуу иргэд “Уханиас ирсэн халдвар авсан” хэмээн худлаа хэлж, эмнэлгийн ачаалал үүсгэж байна

Коронавирүсээс урьдчилан сэргийлэхийн тулд манай улс хөл хорио тогтоож, сэжигтэй гэсэн тохиолдлуудыг тусгаарлаж, яаралтай арга хэмжээ авч байна.

Гэвч дайны хажуугаар дажин гэгчээр ухамсар муутай согтуу иргэд “Уханиас ирсэн. Миний бие халуураад байна би халдвар авсан” гэж эмнэлэг болон цагдаагийн байгууллагад ачаалал үүсгэж байгаа талаар эмнэлгийн байгууллагаас мэдээлж байна.

Томуугийн өвчлөл их эмнэлгүүд ачаалал ихтэй байхад ийнхүү худлаа хэлж, иргэдийг айдаст автуулж, эмнэлгийн ажилчдын ачааллыг нэмэгдүүлэхгүй байхыг анхааруулав.

Коронавирүсээс урьдчилан сэргийлэхийн тулд манай улс хөл хорио тогтоож, сэжигтэй гэсэн тохиолдлуудыг тусгаарлаж, яаралтай арга хэмжээ авч байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.