| | USD/MNT 0₮

НЭГ ТОЙРОГ, ХОЁР МАНДАТТАЙ ДУНДГОВЬ, ГОВЬСҮМБЭР АЙМАГТ ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ

УИХ-ын 2020 оны сонгуульд хэн хэн өрсөлдөх талаар одоогоор хар зурагнууд гарсаар байна. Энэ жилийн сонгуульд Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн нэг тойрог, хоёр мандаттайгаар явуулахаар болсон.  

ЖДҮ-чин нэр зүүж, нэр дэвших эрхгүй болоод байгаа УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир энэ жил тойргоо солихоор шийдсэн бололтой. Тэрбээр хоёр жилийн өмнөөс Дундговь аймгийг услаж эхэлсэн. Гэвч ЖДҮ-чин гэдэг нэрээрээ мандатаа алдах магадлал өндөр байгаа юм. Гэхдээ түүний нэрийг дэвшүүлэх эсэхийг намын дарга болон Бага хурлаар шийдвэрлэх юм.

Мөн өнгөрсөн жил ажлаа хүлээлгэн өгсөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал О.Одбаяр МАН-аас нэр дэвших бололтой. Тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших өрсөлдөөнд оролцохоор болсон билээ.

Харин Говьсүмбэр аймгаас УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг дахин их хуралд суудал горилж магадгүй нь. Тэрбээр тойргоосоо жийгдэж хоцрохгүй тулд “Эрдэнэт”-ийг орхисон Д.Дамба-Очиртой нийлж гүйсээр байгаад дээрх хоёр аймгаа нэгтгэсэн гэх.  Гэхдээ гишүүн Г.Мөнхцэцэгийг нэр дэвшихгүйгээр нам нь ялбал сайдын суудал горилох сонирхолтой байгаа гэсэн албан бус мэдээлэл ч байгаа юм. Хэрхэхийг цаг хугацаа харуулна.

Харин АН-аас саарал ордонд сардаа ганц удаа үзэгддэг УИХ-ын гишүүн “Мон уран” компанийн эзэн Б.Наранхүү гуравдахь удаагаа нэр дэвшиж магадгүй. Тэрбээр өнгөрсөн 2012 онд УИХ-ын гишүүн болж томорч улс төрд орж ирсэн. Дараа нь 2016 онд 16 дугаар тойрог буюу Дундговь аймагт АН-ыг цэнхэртүүлж ганцаараа гарч ирсэн улстөрч. Өнөө жил дахиад өөрийгөө сойж уралдах нь тодорхой байх.

 

УИХ-ын 2020 оны сонгуульд хэн хэн өрсөлдөх талаар одоогоор хар зурагнууд гарсаар байна. Энэ жилийн сонгуульд Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн нэг тойрог, хоёр мандаттайгаар явуулахаар болсон.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.