А.ЦЭРЭНБАТ:ДАРХАНЫ ЭВДРЭЛТЭЙ ЗАМД МАШИНАА ЭВДСЭН ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ Б.ЭНХ-АМГАЛАН САЙДААР ТӨЛҮҮЛНЭ
Иргэн А.Цэрэнбат Зам тээвэр хөгжлийн яамны гадаа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр салбарын сайд Б.Энх-Амгалан болон авлигын хэрэгт холбогдсон дарга нарыг нь ажлаа хийхгүй байна хэмээн шүүмжилж, Дархан чиглэлийн авто замын засвар удаашралтай, ирэх зун ашиглалтад орохгүй гэдгийг онцлов. Үүнээс болж Дарханы эвдрэлтэй замд жолооч нар машины эд ангиа эвдэлж сүйтгэж байгаа тул салбарын сайд Б.Энх-Амгалантай хуулиар хариуцлага хүлээлгэж хохирлыг нь барагдуулна. Тиймээс шүүхэд дуудна гэсэн мэдээллийг өгсөн юм.
Тодруулбал, зам тээврийн яамны гэмт хэрэг, бодлогын алдаанаас болж иргэд хохирч, эд хөрөнгөө сүйтгэгдээд байгаа юм байна.
Дархан чиглэлийн нийт 204 км заыг хийх компаниуд бүгд БНХАУ-ынх байна. Зам засварын ажилтай холбоотойгоор олон иргэд амь нас, өмч хөрөнгөөрөө хохирч байгаа тул эдгээр хохирлыг холбогдох хуулинд заасан дагуу буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх үйл ажиллагааг иргэдийн хамт эхлүүлж байгаа юм.
Ийм Дарханы замд өөрийн өмч хөрөнгөөрөө хохирсон иргэдийн мэдээллийг Хэвтүүл хөдөлгөөн гэсэн цахим хуудас болон 91919308 гэсэн гар утсаар хүлээж авах юм байна.
ШУУД ҮЗЭХ: